Нийтийн эдэлбэрийн зам, талбайд өдрийн худалдаа, үйчилгээ эрхлэх ажлын явцын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд танилцуулав.
Тэрбээр “Мэргэжлийн байгууллагаас худалдаа, үйлчилгээ эрхлэх 34 газрын жагсаалт гаргаснаас эхний ээлжид арван газарт амралтын өдөр арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Цаашид үүнийг өргөтгөнө” гэлээ. Мөн Бага тойруу бүс дэх өнгө үзэмжгүй хашаа хайс, түр гараашуудыг буулгах ажлын хүрээнд зураг төсөл гаргаж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг хэлж байв.
Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “144 барилгын ажлын зөвшөөрөл олгосноос барилга угсралтын ажилд 89, цахилгааны 41, инженерийн шугам сүлжээ, буулгалтын тус бүр долоо олгогдсон. Эдгээр ажлын 29 хувь нь улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтынх. Задгай талбайн худалдааны 34 байршлыг тогтоож, тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгавар батлуулсан. Үүнтэй холбоотойгоор УБЗАА-наас журам боловсруулж байгаа. 188 байршилд гарааш буулгаж, тохижуулах ажил хийхээс бид газар дээр нь очиж ажиллаж, орчинтой уялдуулж тохижилт хийхээр төлөвлөсөн. Эхний 26 байршлын зураг төсөл, тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгавар боловсруулсан” хэмээв.
Мөн газрын зөрчил арилгах, хашаа буулгах Ажлын хэсэг байгуулагдаж, 47 байршлын 247 хашаа, хайсыг буулгах төлөвлөгөө гаргаж, энэ долоо хоногоос чөлөөлөх ажлыг эхлүүлэх юм.
Хотын дарга ажлаа эрчимжүүлж, процессоо багасгаж, дүрэм журмаа хялбаршуулж, жирийн иргэнд хялбар байдлаар шийдэхийг үүрэг болголоо. Мөн Улаанбаатар хотын инфляцын өсөлтийн тайланг гаргаж, танилцуулахыг даалгав.
| Зөвшөөрөлгүй хашаа, хайс буулгах ажил энэ долоо хоногоос эхэлнэ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |