• Өнөөдөр 2025-05-14

ЦЕГ: Олон тооны гар утас хулгайлсан этгээдүүдийг илрүүлжээ

2022-04-02,   328

   Олон тооны гар утас хулгайлсан этгээдүүдийг илрүүлжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 14дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвд гуравдугаар сарын 27-28-нд шилжих шөнө “Олон тооны гар утас алдагдсан” гэх дуудлага бүртгэгджээ.
 
  Мэдээллийн дагуу Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газар болон Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид хамтран, эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулж, дээрх гэмт  хэргийг үйлдсэн байж болзошгүй 17-21 насны гурван этгээдийг Чингэлтэй болон Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилж, алдагдсан зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах шалгах ажиллагааг явуулсан талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.
 


ЦЕГ: Олон тооны гар утас хулгайлсан этгээдүүдийг илрүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188