• Өнөөдөр 2025-05-14

ОБЕГ: Гал унтраах автомашины жолооч нар сургалтад хамрагджээ

2022-04-02,   329

  Ховд аймгийн Онцгой байдлын газраас бүсийн төвийн Онцгой байдлын газруудын Гал унтраах автомашины жолооч нарын сургалтыг зохион байгуулжээ.

  Танхим, дадлага хосолсон тус сургалтад Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Завхан аймгуудын Онцгой байдлын газруудын 43 алба хаагч хамрагдсан аж.

  Алба хаагчид тусгайлан бэлтгэсэн талбайд автомашиныг  байрлуулах, тавиулангаас орох гарах, автомашинаар гүвээ давах, буух, хажуугийн зогсоолд ухарч байрлуулах, туг сүлжих, 100 метрт зогсох, хатуу зөөлөн холбоогоор татах, гал унтраах үндсэн албаны автомашины хөөрөг ажиллуулах,туслах албаны автомашинд холболт хийх, усны эх үүсвэрээс ус соруулах дадлага сургуулийг хийсэн талаар  Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
 
 

ОБЕГ: Гал унтраах автомашины жолооч нар сургалтад хамрагджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188