• Өнөөдөр 2025-05-14

Гал сөнөөх машин суудлын тэрэгтэй мөргөлджээ

2022-04-01,   452

      Хан-Уул дүүргийн нутаг уулын замд Гал унтраах аврах ангийн автомашин суудлын автомашинтай мөргөлдсөн осол өнөөдөр гарлаа.
 
  Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас “Гал унтраах аврах ангийн автомашин дуудлагын дагуу ажиллах үедээ тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн осол гарсан. Иймд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэлээ. Мөн өчигдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэр, "Амгалан" автобусны буудлын урд замд 13 настай хүүхэд хүнд даацын механизмд дайруулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Ослын улмаас хүүхэд эмнэлгийн тусламж авч чадаагүй  болохыг холбогдох албаны хүмүүс хэлэв. Одоогоор хэрэг бүртгэл нээсэн, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Гал сөнөөх машин суудлын тэрэгтэй мөргөлджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188