• Өнөөдөр 2025-05-14

Н.БАЯРМӨНХ: Баянзүрх дүүрэг хоггүй болоход иргэдийн оролцоо чухал

2022-04-01,   489

   Баянзүрх дүүргийн хог хаягдлыг ангилан ялгаж цуглуулах, тээвэрлэх шинэ менежментийг нэвтрүүлэх, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн уялдаа холбоог нэмэгдүүлэх үүднээс “Хоггүй-Баянзүрх” хурлыг зохион байгуулжээ.
 
   Хуралд Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх, Дэд бүтэц, хот төлөвлөлтийн асуудал хариуцсан засаг даргын орлогч Б.Батбаяр болон дүүргийн удирдлагууд, хороо, хэсгийн ахлагчаас эхлээд холбогдох алба хэлтсийн төлөөлөл оролцсон байна.
 
  Баянзүрх дүүргийн хог хаягдлын чиглэлээр 2022 онд хийж хэрэгжүүлэх ажил, Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа бодлого, Хог хаягдал цуглуулалт, тээвэрлэлт, зам талбайн цэвэрлэгээ зэрэг асуудлын хүрээнд мэдээллийг хүргэж, хурлаас тодорхой үр дүн гарна зохион байгуулагчид онцолсон юм.
 

  Тухайлбал Баянзүрх дүүргийн иргэдийн эрүүл, цэвэр амьдралын таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, хог тээвэрлэлтийн үйлчилгээний менежментийг сайжруулж байгууллага хоорондын уялдаа, хамтын ажиллагааг сайжруулан хоггүй дүүрэг болно. 

 
  Манай улс 2020 онд нийт хог хаягдлын 11.4 хувийг ангилсан бол 2030 он гэхэд энэ тоог 40 хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн гэдгийг Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн ТББ-ын тэргүүн А.Нямдорж танилцуулсан. Энэ зорилтот хүрэхэд хогоо зөв ангилж, баялаг бүтээхэд иргэдийн идэвх оролцоо хамгийн их талаар онцолсон юм.
 
  Мөн нөлөөллийн арга хэмжээгээ зохион байгуулж, иргэдэд мэдээлэл хүргэснээр тодорхой үр дүн гарсан бодитой жишээг ч танилцуулсан. Энэ үеэр Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх “Баянзүрх дүүрэг хоггүй болоход иргэдийн оролцоо чухал. Мөн төрийн байгууллагууд уялдаа холбоо менежментээ сайжруулах, хорооны засаг дарга болон хэсгийн ахлагч нар хамтран ажиллах нь зөв ” гэжээ.

Н.БАЯРМӨНХ: Баянзүрх дүүрэг хоггүй болоход иргэдийн оролцоо чухал
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-01 11:34:19
    иргэн: бөхийн өргөөний замын хойно байрлах сансар лонунж пабын зүүн талд өдөржингөө суудаг архичидаа зайлуулаачээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-01 11:34:19
    иргэн: бөхийн өргөөний замын хойно байрлах сансар лонунж пабын зүүн талд өдөржингөө суудаг архичидаа зайлуулаачээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-01 11:34:17
    иргэн: бөхийн өргөөний замын хойно байрлах сансар лонунж пабын зүүн талд өдөржингөө суудаг архичидаа зайлуулаачээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188