• Өнөөдөр 2025-05-14

13 хүүхэд зам тээврийн осолд өртөж, 12 нь гэмтэж, нэг нь амиа алджээ

2022-04-01,   527

      Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1266 дуудлага мэдээлэл ирсэн байна. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 942 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, ослын улмаас 47 хүн гэмтэж, дөрвөн иргэн амиа алджээ. 
 
     Мөн энэ долоо хоногт 13 хүүхэд зам тээврийн осолд өртөж, 12  нь гэмтэж, нэг хүүхдийн амь хохирсон байна. Дээрх осолд өртсөн хүүхдүүдийн 12 явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон бол нэг нь мотоцикл жолоодож хөдөлгөөнд оролцох үедээ осолдож, бэртсэн байна. Насны хувьд 4-16 хүртэлх насны хүүхдүүд байгаа нь эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, явган зорчигч хэлбэрээр бие даан хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар, тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа аюулгүй байдлаа хангаж зам хөндлөн гарах, замын хөдөлгөөнд зөв оролцох дадлыг хэвшүүлэх шаардлагатай байна. 
Эцэг эх, асран хамгаалагч нар хөдөлгөөн эхлэхдээ зам орчноо шалгах, Мөн бага насны хүүхдийг хараа хяналттай гудамж замын хөдөлгөөнд оролцуулах, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ гараас нь хөтлөн явах, тээврийн хэрэгсэлд аюулгүй тээвэрлэх, аюулгүй байдлыг хангасан газар тоглуулахыг зөвлөж байна. Зам тээврийн осолд өртсөн тохиолдолд 102 тусгай дугаарт хандаж дуудлага мэдээлэл өгдөг талаар хүүхдэдээ  зааж сургахыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
 

13 хүүхэд зам тээврийн осолд өртөж, 12 нь гэмтэж, нэг нь амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188