• Өнөөдөр 2024-05-14

Монгол хэл бичгийн шалгалтыг ирэх сарын 2-нд зохион байгуулна

2022-03-31,   279

Монгол хэл бичгийн шалгалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр зохион байгуулна. Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч Монгол Улсын Засгийн газрын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой Монгол хэл бичгийн шалгалтад заавал хамрагдах ёстой. Монгол хэл бичгийн шалгалтын босго оноо 400 байдаг билээ. Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл ЭЕШ-ын бүртгэлтэй хамт https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдах ба энэ оны төгсөгч /2022 онд ерөнхий боловсролын сургууль төгсөх шалгуулагч/-д автоматаар бүртгэгдэх юм байна. Харин өмнөх оны төгсөгч "2022 оноос өмнө ерөнхий боловсролын сургууль төгссөн, коллеж, МСҮТ төгссөн шалгуулагч"-д сонгож бүртгүүлэх аж. 

Монгол хэл бичгийн шалгалтыг ирэх сарын 2-нд зохион байгуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188