• Өнөөдөр 2024-05-14

МҮОХ-ны 14 дэх Ерөнхийлөгч Б.Баттүшиг тамгаа гардан авлаа

2022-03-31,   285

Монголын үндэсний олимпын хороо  Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, шинээр сонгогдсон ерөнхийлөгчид МҮОХ-ны тамгыг гардуулан өгөв. Энэхүү ёслолд МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Дэд ерөнхийлөгч О.Одбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Тамирчдын комиссын дарга Д.Отгондалай болон штабын ажилтнууд байлцав. Ерөнхийлөгч Б.Баттүшиг энэ үеэр мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлуудыг хэрэгжүүлэхийн төлөө хамтдаа эрч хүчтэй ажиллах болно гэдгээ хэллээ. МҮОХ-ны VIII чуулганы үеэр явагдсан ерөнхийлөгчийн сонгуульд Б.Баттүшиг нийт гишүүдийн 92 хувийн саналыг авч, МҮОХ-ны 14 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. 

МҮОХ-ны 14 дэх Ерөнхийлөгч Б.Баттүшиг тамгаа гардан авлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188