• Өнөөдөр 2025-05-14

"Гамшгийн эрсдэлгүй, хүүхдэд ээлтэй жишиг танхим"-ыг байгууллаа

2022-03-31,   291

     Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас НҮБ-ын Хүүхдийг ивээх сангийн санхүүжилтээр Улаанзагалмай хороо, Боловсрол, соёл урлагийн газартай хамтран Тонхил сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд “Гамшгийн эрсдэлгүй, хүүхдэд ээлтэй жишиг танхим”-ыг байгууллаа.
 
   Танхимыг “Гамшиг, онцгой байдлын өмнөх, дараах үед хүүхэд хамгааллын чадавхыг орон нутгийн түвшинд сайжруулах” нөлөөллийн ажлын хүрээнд  тохижуулж, хүүхэд, багачуудад болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, өөрийгөө болоод бусдыг авран хамгаалах анхан шатны мэдлэг олгох боломжтой боллоо гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

"Гамшгийн эрсдэлгүй, хүүхдэд ээлтэй жишиг танхим"-ыг байгууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188