• Өнөөдөр 2025-05-14

БНХАУ-аас 90 гаруй хайрцаг муудсан тахианы махыг хууль бусаар оруулж иржээ

2022-03-30,   481

   Хятадаас их хэмжээний муудсан тахианы мах оруулж ирснийг Мэргэжлийн хяналтын байгууллага илрүүлж, шуурхай шалгалт явуулсан байна. Энэ талаар МХЕГ-ын байцаагч мэдээлэл өгчээ.
 
  Тэрбээр "Энэхүү ачаа өчигдөр шөнө Өмнөговь аймгийн Цагаанхаднаас зориулалтын бус тээврийн хэрэгслээр, барилгын материал дунд тээвэрлэн орж ирснийг илрүүлээд шалгаж байна.
 
  Зориулалтын бус тээврийн хэрэгслээр оруулж ирсэн тул хөлдсөн бүтээгдэхүүн хайлж, гэссэн байсан. Бид дээж авсан. Одоогоор шинжилгээний хариу гараагүй.  Шинжилгээний хариу гарсны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. Холбогдох эздийг нь дуудсан. Хяналт шалгалт үргэлжилж байна. Ойролцоогоор 90 гаруй хайрцаг тахиа, загас, нугасны мах орж ирсэн." гэжээ.

БНХАУ-аас 90 гаруй хайрцаг муудсан тахианы махыг хууль бусаар оруулж иржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188