• Өнөөдөр 2025-05-14

МҮОНРТ хилчин дайчдын тухай олон ангит кино хийнэ

2022-03-30,   336

    Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз эх орныхоо торгон хилийг манаж байгаа хилчин дайчид, Хил хамгаалах байгууллагын ажил үйлсийг нийтлэл нэвтрүүлгээрээ үзэгч, сонсогчдод хүргэхээс гадна Хил, хамгаалах ерөнхий газартай хамтран олон ангит уран сайхны кино үзэгчдэд хүргэх гэж байна. Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Хил, хамгаалах ерөнхий газар хооронд хамтран ажиллах санамж бичиг баталгаажуулах арга хэмжээ өчигдөр боллоо.
 
   Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз өнгөрсөн хугацаанд хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу эх орны хилийн халдашгүй дархан байдал, тусгаар тогтнолын үнэ цэнийг харуулсан уран бүтээлүүдийг тасралтгүй бэлтгэн үзэгч, сонсогчиддоо хүргэсээр ирсэн билээ. Тэгвэл хоёр байгууллага хамтран ажиллах санамж бичиг баталгаажуулснаар хамтын ажиллагаагаа дараа дараагийн түвшинд хүргэж, хүүхэд залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх, Хил хамгаалах байгууллагын онцлог, шинэчлэл болоод тулгамдаж буй асуудлуудыг олон нийтэд ойлгуулах тал дээр илүү далайцтай ажиллана. 

МҮОНРТ хилчин дайчдын тухай олон ангит кино хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188