• Өнөөдөр 2025-05-14

"Сурагчдын нэг өдөр" үйл ажиллагааг зохион байгуулжээ

2022-03-30,   241

Энэ сарын 25-ны өдөр хүүхэд, залуучуудад цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх, хил хамгаалах байгууллагын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор "Сурагчдын нэг өдөр" үйл ажиллагааг Хилийн цэргийн 0245 дугаар анги, Улаангом сумын Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулжээ.
Энэ үеэр сурагчдыг ангийн үйл ажиллагаатай танилцуулж, Монгол улсын хил бүрэлдэн тогтсон түүх, хилчин баатруудын байгуулсан эрэлхэг гавьяа, гэрээт цэргийн алба хаах журам, хугацаат цэргийн алба хаахын ач холбогдлын талаар яриа танилцуулга хийж, хилчдийн хувцас, тусгай хэрэгслүүдтэй биечлэн танилцуулсан байна.

"Сурагчдын нэг өдөр" үйл ажиллагааг зохион байгуулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188