“Монголын эдийн засгийн форум-2022” арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ногоон санхүүжилт бүс нутгийн чуулган” өнөөдөр Төрийн ордонд үргэлжилж байна. “Ногоон хөгжлийн сэргэлт-Ногоон санхүүжилт” сэдвийн хүрээнд энэ удаагийн чуулган зохион байгуулагдаж буй бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “Тогтвортой санхүүжилтийн замын зураг” хэлэлцүүлэгт оролцож зохицуулалтын санхүүгийн салбаруудад хийж буй ногоон санхүүжилтийн ажлуудаа танилцууллаа.
Санхүүгийн зохицуулах хороо зохицуулалттай этгээдүүдэд БОНЗ-ын тайлагналын стандартыг нэвтрүүлэх, ногоон санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж ирсэн. Тухайлбал, хөрөнгийн зах зээлээс байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах буюу ногоон бонд гаргахад шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Мөн нээлттэй хувьцаат компаниудыг байгаль орчин, нийгэм, засаглалын тайлан гаргаж мэдээлдэг болох зохицуулалтын өөрчлөлт хийхээр ажиллаж байгаа билээ. Харин даатгалын салбарын хувьд байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой тодорхой даатгалын бүтээгдэхүүнүүдийг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Энэ хүрээнд ногоон даатгалын бүтээгдэхүүнийг тодорхойлж, уг төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг тусад нь бүртгэх, ногоон даатгалын үйл ажиллагааны дэлгэрэнгүй тайлан гаргаж олон нийтэд мэдээлдэг болгох, даатгуулагч нарт бусад даатгалын бүтээгдэхүүнтэй харьцуулахад тодорхой хөнгөлөлт, урамшуулалтай байх зэрэг зохицуулалтыг тусгаж баталсан. Түүнчлэн банк бус санхүүгийн байгууллагын салбарын хувьд харилцагчдынхаа байгаль орчин, нийгэмд үзүүлж буй эрсдэлийг үнэлэх, түүгээр дамжуулан ногоон санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр оролцогч талуудын чадавхийг бэхжүүлэх, байгаль орчин, нийгэмд үзүүлж буй нөлөөллийн үнэлгээний зохицуулалтын өөрчлөлтийг боловсруулж байна. Мөн хэлэлцүүлгийн үеэр Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн “Тогтвортой санхүүжилтийн үндэсний замын зураг”-ийн танилцуулгыг хийсэн юм.
Хэлэлцүүлгийн төгсгөлд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн байгууллагууд болох Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Монгол банк, хадгаламжийн даатгалын корпорацийн удирдлагууд “Тогтвортой санхүүгийн үндэсний замын зураг”-ийг баталлаа. Ингэснээр 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд 2030 он хүртэл нэмэлтээр санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх боломж бий болно. Санхүүгийн зохицуулах хорооны хувьд “Тогтвортой санхүүжилтийн үндэсний замын зураг”-т тусгагдсан томоохон ажлын нэг нь банк бус санхүүгийн байгууллагуудын нийт зээлд эзлэх ногоон зээлийг таван хувьд хүргэх зорилтыг тусгаж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
| “Тогтвортой санхүүжилтийн үндэсний замын зураг”-ыг баталлаа |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |