“Дэлхийн Эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан эрүүл мэндийн салбарын үе үеийн ахмад эмч, эх орныхоо өнцөг булан бүрт болон дэлхийн бусад улсад ажиллаж, амьдарч байгаа нийт эмч нартаа Эрүүл мэндийн яамны хамт олны зүгээс болон хувиасаа халуун баярын мэндийг дэвшүүлж, ард иргэдийнхээ эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх, дэмжих, эмчилж эдгэрүүлэх ариун үйлсдээ улам их амжилт гаргахыг хүсэн ерөөж мэндчилье.
2020-2022 оны коронавируст халдварын нөхцөл байдал, 2021-2022 онд тохиолдсон цар тахлын дөрвөн давалгаанаас улбаалж 2020, 2021 онд та бид “Эмч нарын өдөр”-ийг тэмдэглэлгүй алгассаны эцэст энэ онд баярын өдрөө хамтдаа тэмдэглэж байгаа билээ. Цар тахлын энэхүү хүнд давалгаанууд манай мэргэшсэн эмч, резидент эмч нарын ур чадвар, өргөсөн тангарагтаа хэр үнэнч болохыг шалгасан томоохон сорилт болсон бөгөөд Монголын нийт эмч эрүүл мэндийн бусад ажилтны хамт энэхүү давалгаануудыг үлгэр жишээчээр амжилттай даван туулж, ард олноосоо талархал хүлээж, хүндлэгдэж байгаа нь үнэхээр бахархууштай.
Эрүүл мэндийн яамны зүгээс 2022 оныг “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах жил” болгон зарлаж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх”, “Хэнийг ч орхигдуулахгүй байх”, “Эрүүл мэндийн тэгш байдлыг хангах” гэсэн эрүүл мэндийн салбарын хөгжлийн бодлогын үндсэн зарчмыг бодитойгоор хэрэгжүүлж, иргэддээ эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, аюулгүйгээр үр ашигтай, шуурхай хүргэх, эх орондоо оношлогдож, эмчлүүлэх боломжийг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна.
Тухайлбал, албарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоход анхаарч, Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль, Донорын тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт оруулах, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг шинээр, Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийг шинэчлэн боловсруулах ажлыг зохион байгуулж байна.
| МЭНДЧИЛГЭЭ: Эмч, эрүүл мэндийн салбарынхандаа баярын мэнд хүргэе |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |