Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өчигдөр буюу гуравдугаар сарын 29-нд нийт 1692 гомдол, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1349, хулгайтай холбоотой 39, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 97, гэмт хэргийн шинжтэй 111 мэдээлэл тус тус бүртгэгдсэн байна.
Мөн автомашин согтуугаар жолоодсон 108, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 163, хүний биед халдсан 65, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 81, эрүүлжүүлэх байранд хоносон 191, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 43 тохиолдол гарчээ.
Гэр бүлийн хүчирхийллийн 97 дуудлага бүртгэгджээ |
|
2025-05-11 14:40:00
2025-05-11 14:30:56
2025-05-11 12:02:49
2025-05-11 11:31:44
2025-05-11 10:56:17
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |