• Өнөөдөр 2024-05-18

Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг яллагдагчаар татжээ

2022-03-29,   450

     Хөгжлийн банкны зээлийн асуудлаас болж, хуулийн байгууллагаас шалгалт явуулж өмнөх удирдлагуудыг нь цагдан хориод байгаа. Тэгвэл уг хэрэгт тус банкны "Эрсдэлийн удирдлагын захирал"-аар ажиллаж байсан, одоо Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж буй Г.Дөлгөөнийг хуулийн байгууллагаас яллагдагчаар татжээ.
 
   Энэ тухай Хөгжлийн банкны нээлттэй сонсголыг үеэр Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, АТГ-ын дарга З.Дашдаваа нар мэдэгдэв. Тодруулбал, нээлттэй сонсголын үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд Хөгжлийн банктай холбоотой асуудалд холбогдсон Монголбанкны тэргүүн дэд захирал Г.Дөлгөөнийг сул, чөлөөтэй явааг шүүмжилсэн.
 
   Харин уг асуудалд Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан "Надад ирсэн мэдээллээр энэ сул яваад байгаа гэх хүн яллагдагчаар татагдсан. Яллагдагчаар татсан хүмүүст заавал таслан сэргийлэх арга хэмжээ авдаггүй" гэв. Мөн АТГ-ын дарга З.Дашдаваа "Нэр дурдагдсан хүнийг яллагдагчаар татсан" гэв.
 
   Г.Дөлгөөн нь МУИС-ийг олон улсын эдийн засагч, Люксембургийн их сургуулийг банк, санхүүгийн магистр зэрэгтэй тус тус төгссөн. Тэрбээр Монголбанкны нягтлан бодогч, Хяналт шалгалтын газарт ахлах хянан шалгагчаар банкны салбарт нийт найман жил ажилласан. Мөн Люксембургийн томоохон хөрөнгө оруулалтын сан болох “Шродерс”-т ажиллаж байсан. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Хөгжлийн банкинд дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан. Одоогоор Монголбанкны тэргүүн Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа аж.
 

Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг яллагдагчаар татжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-29 18:03:34
    zochin : энэ ч нохойн гөлөг дөө
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188