2022 онд нийслэлд улс, нийслэлийн төсөв, нийслэлийн замын сангийн хөрөнгө болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих 605 төсөл, арга хэмжээ батлагдсан. Үүнээс 576 төсөл, арга хэмжээний эрхийг шилжүүлж, 21-ийнх нь эрх шилжүүлэх ажил бэлтгэл шатандаа яваа юм. Эрх шилжүүлэх үйл явц 96.5 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд өмнөх долоо хоногоос 5.7 хувиар өссөн дүн гарчээ. Захирамж гарч, эрх шилжсэн 576 төсөл, арга хэмжээний 119 нь он дамжин хэрэгжиж буй.
Нийт хөрөнгө оруулалтын ажлуудаас 303 төсөл нь нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих юм. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хэрэгжих 139, орон нутгийн сангийн хөрөнгөөр хийх 78, улсын төсвөөр хэрэгжих 85 төсөл, арга хэмжээ байна. 2022 онд шинээр тендер зарлан хийж, хэрэгжүүлэх ажлаас 115 ажлын тендер зарлагдаагүй, баримт бичиг боловсруулах шатандаа байгаа гэв.
Улсын төсвийн хөрөнгөөр хийх ажлын 69.8 хувийнх нь тендерийг зарлаад байгаа бол нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийх ажлын 74.1 хувь, замын сангийн хөрөнгөөр хийгдэх ажлынх 90.6 хувь, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлын 61.9 хувийнх нь сонгон шалгаруулалтыг зарлаад байна. Сонгон шалгаруулалт зарлагдсан төслүүдийн 12 ажлын гэрээг байгуулж, бусад нь үнэлгээ хийх болон тендерийн материал хүлээн авах зэрэг шатандаа байгаа юм.
Валютын хязгаарлагдмал байдал, бараа материалын хангамжаас үүдсэн асуудал тулгамдаж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар холбогдох байгууллагуудын удирдлагуудаас цаг үеийн онцлогт тохирсон ямар ажлыг хэрхэн гүйцэтгэж байгаа, тулгамдсан бэрхшээл юу байгаа талаар тодрууллаа.
Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва “Гуравдугаар сарын 17-ноос хойш нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлын хувьд зургаан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, 200 гаруй ажил тендерийн шатандаа байгаагийн дээр сонгон шалгаруулалтад орох аж ахуйн нэгж цөөн байна гэдэг чамлалттай хэрэг. Хэрэв эдгээр ажлуудыг энэ ондоо багтаан хийхгүй, он дамжихад хүрвэл илүү их алдагдалд орно гэдгийг онцгойлон анхааръя. Урьд өмнөх жилүүдээс он дамжин орж ирсэн ажлуудын хувьд нийслэлд ч, аж ахуйн нэгжид ч хүндрэл учруулдаг. Тиймээс эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, үр дүнг нарийвчлан тооцъё” гэсэн юм.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан:"Энэ жилийн хувьд 103 ажлыг шинээр эхлүүлж буй бол он дамжсан 30 ажил байна. Түүнчлэн замын сангийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх 50 төсөл бий. Эдгээрээс зураг төслөөс шалтгаалан хүлээгдэж буй зургаан ажил байна. Үнэ ханшийн өсөлт манай салбарын бүтээн байгуулалтад нөлөөлөхөөр байгаа. Тиймээс үнийн өсөлтийг 25 хувиар нэмж бодсон хэдий ч аж ахуйн нэгжүүд зарим ажилд оролцохгүй, санал өгөхгүй байна. Манай салбарын гол бүтээгдэхүүн битум байдаг. Гэтэл битум тасалдахад хүрсэн. Битум нийлүүлэгч компаниудад үнийн тогтворжуулалт хийх санал боловсруулж салбарын яам руу илгээгээд" байна.
Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг: "Томоохон төслүүд болоод авто замын төслүүдийн хувьд тулгамдаж буй асуудал бол газрын нөхөн төлбөр. 2020 онд нөхөн олговрын индекс 0.71 байсан бол Барилга, хот байгуулалтын яамнаас 0.81 болгох саналыг Сангийн яаманд хүргүүлсэн. Үүнээс шалтгаалан газар чөлөөлөлтөд олгодог нөхөн олговрын зөрүү 20 тэрбум гаруй төгрөгт хүрч байна. 43 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан ч 68 тэрбум төгрөг болон нэмэгдэхээр байгаа. Сангийн яам индексийг батлах юм бол нөхөн олговорт дахин төсөв хөрөнгө шаардлагатай болно".
Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар: "Бараа материалын үнийн өсөлт хил гаальтай холбоотойгоор үүссэн бол дахин нэг асуудал тулгамдаж байна. Энэ нь валютын нөөцийн хязгаарлалттай холбоотой хүндрэл юм. Аж ахуйн нэгжүүд бараа материал, түүхий эдээ татах гэхээр ам.доллар, юань, рубль олдохгүй байна гэсэн гомдол мэдүүлж байна. Тиймээс бид хөрөнгө оруулалтад оролцож буй аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг гаргаж, гаднаас бараа материал оруулж ирэх, худалдан авахад нь дэмжлэг үзүүлэхгүй бол зураг төсөл, зөвлөх үйлчилгээ замын ажлаас бусад ажлууд, тэр дундаа барилгын ажил зогсох эрсдэл үүссэн. Дотооддоо хийж буй арматур, бетон зуурмаг, каракас, суурь угсралт хийгдэхээс бус, барилгын гадна фасад, дотоод засал гэх мэт ажлууд хийхэд бэрхшээлтэй болно. Орон сууцны нөөц хомс байна" гэв.
| Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалтын 605 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ |
|
Балбын “Тришули 3А” усан цахилгаан станцын туннельд ес хоног гацсан хоёр ажилчныг аварчээ
2026-09-04 17:55:51
Байгаль хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа
2026-09-04 14:41:04
Гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагджээ
2026-09-04 14:04:42
Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов
2026-09-04 13:36:36
Монголын анхны Шөнийн марафон есдүгээр сарын 26-нд болно
2026-09-04 13:09:33
Г.Гүнбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв
2026-09-04 12:42:36
Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав
2026-09-04 12:00:51
Цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлж байна
2026-09-04 11:58:15
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |