“Хөтөл цемент шохойн үйлдвэр” ХК-ийн хувьчлалтай холбоотой асуудлаар Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “ “Хөтөлийн цемен шохойн үйлдвэр” ХК-ийг үнэгүйдүүлж, хулгайлж авсан хүмүүс ард түмний тархийг буруу мэдээллээр угааж байна. Төр дээрэмдүүлж, хулгайд алдсан мөнгөө олж авсан. Энэ үйлдвэрийн хувьчлал бол цэвэр дээрэм, луйвар байсан. Мафын санхүүгийн схем зурж байгаад хийсэн бүлэг, дээрмийн үйлдэл гэдгийг өнөөдөр баримттайгаар үзүүлье. 2011 оны нэгдүгээр сарын 12-нд “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-т хөрөнгө оруулалт хийх тушаал шийдвэрийг тухайн үед Барилга хот, байгуулалтын сайдаар ажиллаж байсан Х.Баттулга гаргаж байсан. Ингэхдээ үйл ажиллагааг явуулах ажлын хэсэг гаргасан байдаг. 24 цагийн дотор өнөө ажлын хэсгийн удирдамж гараад, хөрөнгө оруулагчид руу урилга явуулсан байсан. Тухайн үед шалгарсан компани мөнгө угаалтын гол компани байж болзошгүй байдаг. 2012 оны аравдугаар сард Хөгжлийн банкнаас 61 сая ам.долларын зээл авдаг. Тус зээлийн мөнгө Д.Эрдэнэбилэг гэж хүний эзэмшдэг хоёр банк руу орсон. Худалдаа хөгжлийн банк руу 37 сая ам.доллар, Улаанбаатар банк руу 5.5 сая ам.доллар орсон. Тус баримт санхүүгийн гүйлгээгээр ил болсон. Ингэснээр Хөтөлийн цемент шохойн үйлдвэр рүү ороогүй байна.
Монгол Улсын Хөгжлийн банкнаас мэдээлснээр “Бейзмент” ХХК-д 2010 онд олгосон 61.3 сая ам.долларын зээл, зээлийн хүүг хугацаандаа төлөөгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан боловч өр нь 295 тэрбум төгрөг болсон байна. Одоогийн байдлаар тус зээлээсээ нэг ч төгрөг төлөөгүй. Энэ мөнгө угаалт хаашаа явсан бэ гэдгийг АТГ болон хууль, цагдаагийн байгууллага шалгаж байна. “Бейзмент” ХХК нь ”Хөтөл” ХХК болон нэрээ өөрчилсөн. “Хөтөл” ХХК нь 2016 оноос хойш тасралтгүй алдагдалтай ажилласан бөгөөд үйл ажиллагаа явуулахаа зогсоосон тул орлогогүй, их хэмжээний буюу 355 тэрбум төгрөгийн өртэй, хариуцсан ажилтан байхгүй, оршин суух хаяггүй, эзэнгүй болсон байна.
М.Бөх-Очир хөрөнгө оруулах хэмжээний чадалтай хүн биш. Энэ хүн бол Х.Баттулга болон Сахал Эрдэнэбилэгийн компаниудад ажилтан байсан. Судлаад үзэхэд энэ хүн Мах Импекс, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Худалдаа хөгжлийн банк, Бэйзмент компанид ажилтан байсан. М.Бөх-Очирыг нас барснаар гурван сарын хугацаанд түүний нэр дээр байсан компанийг өв залгамжлах эрх авахаар хүсэлт гаргаагүй тохиолдолд улсын өмчид шилждэг. Гэтэл М.Бөх-Очир талийгаачийн эхнэр болон бага хүү нь өв залгамжлах эрхээсээ татгалзсан. Энэ гэр бүл мафи, дээрэмчдийн хохирогч болж байна гэж бодож байна. Энэ хүмүүст ямар дарамт шахалт ирснийг мэдэхгүй байна. Төр хувийг өмчийг хурааж авч байгаа зүйл биш ээ. Бизнес болон хулгай луйврыг ялгая. Энэ бол бизнес биш мафи, луйвар" гэв.
| Л.НАРАНБААТАР: “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр” ХК-ийн хувьчлал Х.Баттулга, Д.Эрдэнэбилэг нарын дээрэм |
|
Балбын “Тришули 3А” усан цахилгаан станцын туннельд ес хоног гацсан хоёр ажилчныг аварчээ
2026-09-04 17:55:51
Байгаль хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа
2026-09-04 14:41:04
Гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагджээ
2026-09-04 14:04:42
Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов
2026-09-04 13:36:36
Монголын анхны Шөнийн марафон есдүгээр сарын 26-нд болно
2026-09-04 13:09:33
Г.Гүнбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв
2026-09-04 12:42:36
Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав
2026-09-04 12:00:51
Цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлж байна
2026-09-04 11:58:15
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |