• Өнөөдөр 2025-05-12

Г.БАЯРСАЙХАН: Хөгжлийн банкны асуудал дорвитой шийдэлд хүрэхгүй байна

2022-03-28,   191

АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн төлөөлөл өнөөдөр Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл өгсөн юм.
 
    Тус уулзалтын үеэр АТГ-ын олон нийтийн зөвлөлийн гишүүн н. Отгон “Хөгжлийн банкны  65 хувь буюу 2,3 их наяд төгрөг чанаргүй зээлдэгч гэсэн асуудал үүсээд байгаа. Энэ нь монголд улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж байгаа учир АТГ-аас өнгөрсөн хоёрдугаар сард холбогдох газруудад  яаралтай арга хэмжээ авч, олон нийтийн оролцоог хангаж ажиллахыг шаардсан. Өнгөрсөн сар гаруйн хугацаанд Хөгжлийн банкны найдваргүй 73 зээлдэгчийн 107,5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэнийг эс тооцвол өөр дорвитой ажил хийгдсэнгүй. Энэ бол өмчийн эсрэг гэмт хэрэг ямар хэмжээнд хүрснийг харуулж байна. Харамсалтай нь энэ асуудлыг хяналт, шалгалт хийж хариуцлага тооцох тогтолцоо хангалтгүй байна. Тийм болохоор АТГ-ын Олон нийтийн зөвлөлөөс дараах асуудлаар УИХ-ын дарга болон Ерөнхий сайд С.Оюун-Эрдэнэ нарт хандаж дахин шаардлагыг хүргүүлж байна” гэлээ.
 
    АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн н.Гантөмөр  “2017 оноос мөрдөгдөж эхэлсэн Монгол улсын хөгжлийн банкны тухай хуулийн 22.2-т УИХ, Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжих төслийн жагсаалтыг тусгайлан батлахгүй. 23.2-т Засгийн газар Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжилтээр хэрэгжих төслийг батлахгүй гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. Мөн 2016 онд Хөгжлийн банкны асуудлыг  шалгаж Улсын нууцад хамааруулж, үнэнийг мэдсэн ч олон нийтээс нуусан зэрэг олон асуудлууд байна. Цаашид зээл олгоход тусалсан удирдлагууд, албан туушалтнуудыг нэг бүрчлэн ирүүлж шалгах ёстой” гэв.
 
АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн н.Бат-Ялалт “АТГ бол хэний ч талд биш шударга ёсны төлөө ажилладаг байгууллага юм. Хөгжлийн банкны тухайд Прокурорын байгууллагын тухай хуулийн 8,1 болон 8,2 гэдэг заалтыг зөрчсөн. Хөгжлийн банкны тухайд мэдээллийг олон нийтэд хаалттай  байлгасан нь иргэд олон нийтээс нуун дарагдуулах ёсгүй. Энэ асуудлыг шударга байлгахын тулд нууцын зэрэглэлд орсон материалуудыг ил болгож, хэргийг шалгавал шалгасан шиг шалгах хэрэгтэй байна” гэв.
 
 АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн Г.Баярсайхан “АТГ-ын Олон нийтийн зөвлөл бол олон талын эрх ашгийг хангаж ажиллахад чиглэдэг зөвлөл юм. Энэ чиг үүргийн дагуу Хөгжлийн банкны асуудлаар бид байр сууриа илэрхийлсээр ирсэн. Гэсэн хэдий ч энэ асуудал өнөөдөр дорвитой шийдэлд хүрч чадахгүй байна. Үүнийг хариуцах, шийдвэрлэх хүмүүс нь өөрсдөө энэ асуудалд холбогдсон юм шиг байдал бий болоод байна. Бид цаашид үүсэж болзошгүй асуудлаас сэрэмжлэн энэ асуудлыг хөндөж байна” гэлээ.

Г.БАЯРСАЙХАН: Хөгжлийн банкны асуудал дорвитой шийдэлд хүрэхгүй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188