• Өнөөдөр 2024-05-12

Монголын дугуйчид гурав дахь медалиа хүртлээ

2022-03-28,   254

Замын дугуйн Азийн аварга шалгаруулах тэмцээн Тажикистан хотын Душанбе хотод гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр багийн 24 км-ын уралдаанд 17 улсын төлөөлөл оролцсоноос Монголын дугуйчид мөнгөн медаль хүртжээ.  1991 оноос хойш тивийн тэмцээнээс медаль хүртээгүй байсан Монголын багт ОУХМ С.Жамбалжамц, Б.Марал-Эрдэнэ, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал нар уралдсан байна. Мөн өсвөрийн ангиллын ганцаарчилсан 24 км-ын зайд А.Даваажаргал хүрэл, Эмэгтэй элит ангиллын 24 км-ын зайд ОУХМ Ц.Солонго хүрэл медалийг тус тус хүртээд байгаа аж.

Монголын дугуйчид гурав дахь медалиа хүртлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188