• Өнөөдөр 2025-05-12

Бүлэглэн мал хулгайлсан этгээдүүдийг ирүүлжээ

2022-03-28,   243

Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газраас Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьд онуудад үйлдэгдээд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргүүдийг илрүүлж, шийдвэрлэх ажлын хүрээнд хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулсан байна.
 
   Арга хэмжээний хүрээнд иргэн Г, Ц, Б, Р, Б, О нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан Эрдэнэцагаан, Сүхбаатар, Мөнххаан сумдын нутаг дэвсгэрээс 2021 оны наймдугаар сараас энэ оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд  нийт найман удаагийн үйлдлээр иргэдийн 45 бод, 92 бог мал хулгайлж бусдад их хэмжээний хохирол учруулсан хэргүүдийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг амжилттай явуулжээ.
 
  Иргэдийг сонор сэрэмжээ дээшлүүлэн, малаа байнгын хариулгатай байлгахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
 

Бүлэглэн мал хулгайлсан этгээдүүдийг ирүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188