• Өнөөдөр 2024-05-18

МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДДЭГ БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ

2022-03-27,   196

    Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газраас  Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьд онд  үйлдэгдээд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргүүдийг илрүүлж, шийдвэрлэх ажлын хүрээнд хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж байна.
 
  Тус арга хэмжээний хүрээнд иргэн Г, Ц, Б, Р, Б, О нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан Эрдэнэцагаан, Сүхбаатар, Мөнххаан сумдын нутаг дэвсгэрээс 2021 оны наймдугаар сараас энэ оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд найман удаагийн үйлдлээр иргэдийн 45 бод, 92 бог мал хулгайлж бусдад их хэмжээний хохирол учруулсан хэргүүдийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иймээс иргэд та бүхэн сонор сэрэмжээ дээшлүүлэн, малаа байнгын хариуцлагатай байлгахыг Сүхбаатар аймгийн цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДДЭГ БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188