• Өнөөдөр 2025-05-12

ГХЯ, МУИС хооронд санамж бичиг байгууллаа

2022-03-26,   223

    Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Монгол Улсын Их Сургуулийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургууль хооронд Хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Санамж бичигт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, МУИС-ийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургуулийн захирал С.Баттулга нар гарын үсэг зурлаа.
 

    Монгол Улсын дипломат алба, гадаад харилцааны салбарын хүний нөөцийг үндэсний хэмжээнд системтэйгээр бэлтгэх, бодлогын судалгааны чанарыг сайжруулах, онол, практикийн уялдаа холбоог дээшлүүлэх, улмаар Монгол Улсын төрийн гадаад бодлого, түүний үзэл баримтлал, тэргүүлэх чиглэлийн талаар санал боловсруулах чадавхийг бэхжүүлэх зорилгоор энэхүү санамж бичгийг байгуулав.

 
   Cанамж бичгийн хүрээнд гадаад харилцааны чиглэлээр сургалт зохион байгуулах, судалгаа шинжилгээ хийх, дипломат албаны дадлагын тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэргээр өргөн хүрээнд хамтран ажиллах юм.
 

ГХЯ, МУИС хооронд санамж бичиг байгууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188