МИНИЙ АЖЛЫН ШИРЭЭН ДЭЭР ШУГАМ ХАРАНДАА ЗААВАЛ БАЙДАГ

Эсгүүрчин хийгээд нэг жил болж байна. Ажлын ширээгээ хэтэрхий эмх замбараатай байлгах гэж оролддоггүй. Хэтэрхий их эмх замбараатай байхаар угаасаа ашиглагдах багаж хэрэгсэл учраас наана цаана нь орчихдог. Тийм болохоор гарт ойрхон, нүдэнд ил байвал зүгээр, хүмүүст бол замбараагүй харагдаж болох ч би ойлгож байвал болно гэж боддог. Эсгүүр хийж байхад томьёо харах хэрэгтэй гэтэл янзалсан цаасны доор орчихсон байвал би олохгүй шүү дээ. Юм хайхгүй хурдаг шаламгай хийх ёстой учраас миний мэддэг газарт эд зүйлс маань байвал надад ажиллахад тухтай байна. Миний ширээн дээр шугам, харандаа заавал байх ёстой. Оёдлын машины ширээн дээр утас таслагч, шохой заавал байдаг.Оёдолчны ширээн дээр хоол ундны зүйлс байвал бүтээгдэхүүнээ муухай болгох эрсдэлтэй учраас аяга, таваг оёдлын ширээн дээр тавьдаггүй.


ХАЙЧНЫ ЖИНХЭНЭ ӨНГИЙГ АРИЛТАЛ 30 ЖИЛ АШИГЛАСАН
.jpg)
Би 30 гаруй жил оёдолчин хийлээ. Энэ хугацаанд олон төрлийн хувцас оёсон байна. Миний ажлын ширээн дээр оёдлын машин, оёдлын утас, ханзлагч, таслагч, шугам, эсгүүрийн саван зэрэг байнга байдаг. Өөр нэг чухал, дотны найз минь хайч. Миний хайч надтай бараг 30 гаран жил "ажиллаж" байна. Өнгө нь арилаад, хайчаа ирлүүлсээр байгаад богино болчихсон. Одоо бол эрэгтэй монгол цамцны эсгүүр гаргаж байна. Олон жил оёдолчин хийж байгаа учраас байнгын үйлчлүүлэгч олонтой.


.jpeg)
ДИЗАЙНЕР ХҮН ОЁДЛЫН ЯВЦЫН ТАЛААР БҮРЭН МЭДЛЭГТЭЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ

Хувцас урлаад арван жил болж байна. “EV” брэндийг 2017 онд үүсгэн байгуулсан. Үндэсний хувцсыг дагнан үйлдвэрлэж байгаа. Одоо яг үйл ажиллагаа маань жигдэрч байна даа. Миний ширээн дээр “Монгол угсаатны хувцас, урлагийн түүх” гэсэн ном маань үргэлж байдаг. Үндэсний хувцас гэдэг маш өргөн цар хүрээтэй, тиймээс санаа сэдэл авах тохиолдол олон гардаг. Миний ширээний ном гэх юм уу даа. Би бүх юмаа буулгаж тавьж, байгаад ажлаа хийдэг замбараагүй талдаа /инээв/.Ажил маань тэгж замбараагүй байх шаардлага гаргадаг. Жишээ нь, хайчаа нэг ашиглачихаад буцааж шүүгээнд хийгээд дахиад гаргаад байвал цаг их алдана. Дизайнер хүн ганцхан загвараа гаргаад яваад байж болохгүй. Эсгүүрээс эхлээд бүрэн бүтээгдэхүүн, хувцас болох хүртэл үйл явцыг мэддэг байх хэрэгтэй. Учир нь, би мэдэхгүй байвал хувцас болох боломжгүй загвар гаргана гэсэн үг. Манай бүтээгдэхүүний онцлог гэвэл ямар ч хувцсыг урлаг тал руу нь илүү оруулахыг хичээдэг. Энгийн цагаан даавуу байсан ч өөрсдөө будаж, зураг зурсан даавуугаар дээлээ оёдог.



ШИРЭЭН ДЭЭРЭЭ ХЭРЭГГҮЙ ЗҮЙЛ БАЙЛГАДАГГҮЙ

Арван жил хувцас эсгэж байна. Өөрөөр хэлбэл, эсгүүрчин болоод 10 гаруй жил болсон гэсэн үг. Ширээгээ эмх цэгцтэй байлгахыг хичээдэг. Тооны машин, хайч, шугам, метр гээд ажилд хэрэгцээтэй гар доорх багажууд байдаг. Кофены аяга ойрхон байвал надад таатай байдаг. Ажлын хажуугаар шинэ санаагаа бодож сэтгэх үедээ аяга кофе уугаад толгойгоо сэргээх хэрэгтэй.Үлдсэн хэрэгцээтэй зүйлсээ арын шүүгээндээ байршуулдаг.



О.Эрдэнэтунгалаг
| ХУВЦАС УРЛААЧИЙН АЖЛЫН ШИРЭЭ: Хайч, ном, утас, зүү |
|
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |