• Өнөөдөр 2025-05-12

"Цахилгаан хангамж, техник технологи-ухаалаг сүлжээ" эрдэм шинжилгээний бага хурал боллоо

2022-03-25,   225

     "Цахилгаан хангамж, техник технологи-ухаалаг сүлжээ" эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Тодруулбал,  Энэхүү хурал нь  Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК үүсэн байгуулагдсаны  түүхт 90 жилийн ойг угтан өнгөрсөн 90 жилийн хөгжлийн явцад хүрсэн ололт амжилт, тулгарсан хүндрэл бэрхшээл,  сорилтод үнэлэлт дүгнэлт өгөх, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, цаашлаад салбарын найдвартай байдлыг хангах, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх чиглэлээр компанийн инженер техникийн ажилтнууд болон ажилтан албан хаагчдын судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг хэлэлцэх, туршлага солилцох зорилготой юм.
 
   Бага хуралд оролцогчид өөрсдийн туршлага дээр тулгуурлан хийсэн судалгаа, оновчтой саналуудаа  илтгэж оролцлоо. Эрчим хүчний яам, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн төлөөллөөс бүрдсэн тусгай комисс 4 илтгэлийг шалгаруулан шагнаж урамшуулна. Тэргүүн байр эзэлсэн 1 илтгэлийг Эрчим хүчний салбарын 100 жилийн ойд зориулсан “ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” сэдэвтэй эрдэм шинжилгээний бага хуралд хэлэлцүүлнэ.

"Цахилгаан хангамж, техник технологи-ухаалаг сүлжээ" эрдэм шинжилгээний бага хурал боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188