Улсын хэмжээнд хулгайлах төрлийн гэмт хэрэг эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор Сүхбаатар дүүрэг дэхь Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, Цагдаагийн ахмад Х.Эрдэнэболдоос зарим зүйлийг тодрууллаа.
-Сүхбаатар дүүрэг дэхь Цагдаагийн нэгдүгээрт хэлтэст энэ оны эхний хоёр сарын байдлаар хэчнээн гэмт хэрэг бүртгэгдсэн байна вэ. Ямар төрлийн гэмт хэрэг давамгайлж байна вэ?
-Улсын хэмжээнд 2022 оны эхний хоёр сарын байдлаар 4051 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс 1359 нь хулгайлах гэмт хэрэг байна. Энэ нь нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 33.5 хувийг эзлэх бөгөөд Улаанбаатар хотод орон байрны хулгай 71 хувь, орон нутагт мал хулгайлах гэмт хэрэг 97 хувийг эзэлж байна. Бүртгэгдсэн гэмт хэргийг төрлөөр нь ангилбал, орон байранд нэвтэрсэн хулгайлах гэмт хэрэг 437 буюу 32 хувийг эзэлж байна. Үүнээс нийслэлд 312 буюу 71 хувийг, 125 буюу 29 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. Хоёрдугаарт, мал хулгайлах гэмт хэрэг эхний хоёр сарын байдлаар 127 буюу нийт хулгайлах гэмт хэргийн есөн хувийг эзэлж байгаа. Харин орон нутагт гарч буй хулгайлах гэмт хэргийн 97 хувийг малын хулгай эзэлж байна.

-Танай дүүрэгт бүртгэгдсэн хулгайлах гэмт хэргийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж үзсэн үү?
-2021 онд хулгайлах гэмт хэрэг 440, 2020 онд 463 бүртгэгдсэн байна. Тэгэхээр хулгайлах гэмт хэргийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн онд бүртгэгдсэн 440 хулгайлах гэмт хэргээс хөнгөн хэлбэрийн гэмт хэрэг 330, 110 хүнд гэмт хэрэг бүртгэгдсэн тоон үзүүлэлттэй байна.
-Хулгайлах төрлийн гэмт хэрэгт ямар насныхан холбогдож байна вэ?
-Өнгөрсөн онд бүртгэгдсэн хулгайлах гэмт хэргийн 34 хувийг насанд хүрээгүй хүүхэд эзэлж байна. Харин 2020 онд гарсан хулгайлах гэмт хэргийн 20 хувийг мөн хүүхдүүд эзэлж байсан.
-Хулгайлах гэмт хэрэг нэмэгдэж байгаа шалтгаан нь юу вэ?
-Сүүлийн үед орон байрны хулгай, иргэдийн өмчийн хулгай, тээврийн хэрэгслийн эд ангийн хулгай ихэвчлэн бүртгэгдэж байна. Иргэдийн өмчийн хулгайн төрөлд халаасны хулгай их байна. Иргэдийг ажилдаа явах, хичээлдээ явах, ирэх цагуудад халаасны гэмт хэрэг ихэвчлэн гардаг. Иргэдийн өмчийн хулгайн 50 орчим хувийг халаасны хулгайн гэмт хэрэг эзэлж байгаа. Тиймээс иргэд олон нийтийн газар бэлэн мөнгө, гар утсаа ил гаргахгүй байх хэрэгтэй. Хоёрдугаарт, тээврийн хэрэгслийн эд ангийн хулгай шөнийн цагаар ихэвчлэн гардаг. Иргэн тээврийн хэрэгслээ хараа хяналтгүй газар байрлуулсны улмаас амар хялбар аргаар мөнгө олох гэсэн этгээдүүд автомашины яндан, гурвалжин цонхыг нь хагалж, доторх эд зүйлсийг хулгайлах гэмт хэрэг ихээр бүртгэгдэж байгаа. Тийм учраас иргэд автомашинаа найдвартай, камертай зогсоолд байршуулах хэрэгтэй. Гуравдугаарт, орон байрны хулгай гэр хорооллын айлуудад их гардаг. Учир нь гэрээ том цоожоор түгждэг учраас хулгайчид хашааны завсраар эзэнгүй гэдгийг мэдчихдэг. Тиймээс гэрээ аль болох эзэнтэй байлгаж, шаардлагатай үед нууц, жижиг цоожоор түгжих хэрэгтэй.

| Х.ЭРДЭНЭБОЛД: ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГИЙН 34 ХУВИЙГ ХҮҮХДҮҮД ҮЙЛДЭЖ БАЙНА |
|
Балбын “Тришули 3А” усан цахилгаан станцын туннельд ес хоног гацсан хоёр ажилчныг аварчээ
2026-09-04 17:55:51
Байгаль хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа
2026-09-04 14:41:04
Гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагджээ
2026-09-04 14:04:42
Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов
2026-09-04 13:36:36
Монголын анхны Шөнийн марафон есдүгээр сарын 26-нд болно
2026-09-04 13:09:33
Г.Гүнбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв
2026-09-04 12:42:36
Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав
2026-09-04 12:00:51
Цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлж байна
2026-09-04 11:58:15
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |