• Өнөөдөр 2024-05-18

С.БАТБОЛД: 21 аймгийн 106 сум, таван боомт хатуу хучилттай авто замаар холбогдсон

2022-03-25,   115

  Зам, тээврийн хөгжлийн яам болон Монголын Авто замчдын холбоо хамтран зохион байгуулж буй“Авто зам-Экспо 2022” найм дахь удаагийн олон улсын үзэсгэлэн, бага хурал гуравдугаар сарын 24-ний өдөр нээлтээ хийсэн юм.
 
  Үйл ажиллагааг нээж Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Цар тахлын хүнд нөхцөл байдалд авто замчдын ажил, бүтээн байгуулалт нэг ч удаа зогсоогүй. Монгол Улсын авто замын салбарын хөгжилд чухал хүчин зүйл болох салбарын ажилчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, туршлага солилцох, өндөр хөгжилтэй орнуудын дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж нутагшуулах, авто замын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудын гадаад хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор уламжлал болгон зохион байгуулж ирсэн.
 
   Энэ удаагийн олон улсын үзэсгэлэн, бага хуралд Монгол улс, Солонгос, Герман, АНУ, Орос, Хятад, Япон зэрэг нийт долоон улс орны 80 гаруй байгууллага, аж ахуйн нэгж оролцож байгаа. Манай улсын авто замын сүлжээ жил бүр өргөжин тэлж 21 аймгийн 106 сум, таван боомтыг хатуу хучилттай авто замаар холбосон амжилттай байгааг дуулгахад таатай байна” гэжээ.

С.БАТБОЛД: 21 аймгийн 106 сум, таван боомт хатуу хучилттай авто замаар холбогдсон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188