Дэлхийн ойн өдрийг тохиолдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яам санаачлан олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр “Эх дэлхийгээ ирээдүйдээ өвлүүлье” нэг сарын аяныг зохион байгуулж байна.
Тус аяны хүрээнд ойн чиглэлээр сургалт эхэлдэг их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Оройн нахиа” эрдэм шинжилгээний хурал, “Том толгойт” хүүхдийн уран сайхны киноны дүрүүдтэй хамтарсан контент болон хөдөө орон нутаг, Улаанбаатар хотын алслагдсан дүүргийн тодорхой Ерөнхий боловсролын сургууль, хүүхэд хамгааллын төвүүдэд ажиллаж, сурагчдад байгаль эх дэлхий, ой мод, усаа хайрлан хамгаалах боловсрол олгох, мэдлэг мэдээлэл түгээх ажлыг санаачлан хийж байгаа билээ.
Тэгвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Ахужа, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн хэрэгжүүлж буй Spaces/Stream төслийн удирдагч Михаэл Трокенбродт нар гуравдугаар сарын 24-нд буюу өнөөдөр “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төвийн Улиастайн шинэ эцэст байрлах хоёрдугаар салбарт зочилж, багачууд хүүхдүүдтэй уулзсан юм.
Энэ үеэр зочид “Лантуун дохио” ТББ-ын төлөөлөлтэй уулзалт хийж, тус төвд хамрагдаж буй 8-13 насны 50 гаруй хүүхдүүдтэй ойн талаар ярилцаж, хүүхдүүдэд виртуал музей болон “VR” төхөөрөмжөөр Монгол орны байгалийн цогцолбор газар болон ойг үзүүллээ.
Түүнчлэн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас бэлтгэсэн “Ойн тухай”, “Ой ба Ус” зэрэг танин мэдэхүйн баримтат киног үзүүлж сонирхуулав.
“Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төв нь
1. ХАМГААЛАХ ТӨВ -Хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамгаалах, холбон зуучлах үйлчилгээ үзүүлэх. Хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэх таниулах болон боловсролын үйлчилгээ
2. ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭ -Сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд үзүүлэх боловсрол хүмүүжлийн үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан боловсрол хүмүүжлийн үйлчилгээ
3. ӨДӨР ӨНЖҮҮЛЭХ БҮЛЭГ ~Сургуулийн бага болон дунд ангийн хүүхдүүдэд боловсрол хүмүүжлийн үйлчилгээ, спортын дугуйлан, сургуулийн өмнөх насныханд зориулж хүүхдийн цэцэрлэг
4. "ӨСВӨР НАС" ТӨВ -Өсвөр насны хүүхдүүдэд зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, Амьдрах ухаанд сургах төв, Боловсролын үйлчилгээний төв
5. Номын сан, Эцэг эхийн боловсролын төв, Сайн хөрш хөтөлбөр зэргийг хэрэгжүүлж хотын захын гэр хорооллын хүүхдүүдэд аюулгүй тав тухтай, тохилог орчныг бий болгох, хүүхэд сурах, хөгжих, хүмүүжих, соёлжих нөхцөлөөр хангахаар зорин ажилладаг байна.
| “Эх дэлхийгээ ирээдүйдээ өвлүүлье” аян “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төвд үргэлжиллээ |
|
Балбын “Тришули 3А” усан цахилгаан станцын туннельд ес хоног гацсан хоёр ажилчныг аварчээ
2026-09-04 17:55:51
Байгаль хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа
2026-09-04 14:41:04
Гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагджээ
2026-09-04 14:04:42
Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов
2026-09-04 13:36:36
Монголын анхны Шөнийн марафон есдүгээр сарын 26-нд болно
2026-09-04 13:09:33
Г.Гүнбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв
2026-09-04 12:42:36
Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав
2026-09-04 12:00:51
Цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлж байна
2026-09-04 11:58:15
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |