• Өнөөдөр 2024-05-18

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Б.Жаргалмаа нар Геронтлогийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцжээ

2022-03-24,   144

  УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дэргэдэх “Ахмадны настны тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах” ажлын хэсэг Геронтологийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцжээ.
 
  Мөн УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Ц.Идэрбат, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл, Сангийн яам, НХХЯ, ХХҮЕГ-ын холбогдох мэргэжилтнүүд Геронтологийн үндэсний төв дээр ажилласан байна. 
 
  Тус уулзалтаар төвийн ерөнхий Р.Хишигжаргал, дэд захирал Т.Дулмаа, стратеги төлөвлөлтийн албаны дарга М.Энхбаяр нар төвийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлууд, цаашдын хөгжлийн бодлого, чиг хандлагыг танилцуулсан аж.
 
   Мөн Геронтологийн үндэсний төвийн шинэ эмнэлгийн цогцолбор барилгын асуудлаар хэлэлцэж,  УИХ-ын гишүүн  Ц.Идэрбат, Б.Жаргалмаа нар  Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл болон Сангийн яамны мэргэжилтнээс барилгын ажлын гүйцэтгэл олон жил баригдахгүй байгаа шалтгааныг тодруулж барилгын ажлыг эрчимжүүлэх талаар холбогдох байгууллагуудын оролцуулан шийдвэрлэх арга замыг  бүх шатанд нь судалж, эргэн уулзаж  хэлэлцэхээр тохиролцсон гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Б.Жаргалмаа нар Геронтлогийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188