• Өнөөдөр 2024-05-18

ОБЕГ: Нэгдсэн өдөрлөгт 10120 гаруй иргэнийг хамруулжээ

  Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөртэй болох тухай” 67 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд газар хөдлөлтийн гамшгийн үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг, мэдээлэл олон нийтэд олгох зорилгоор есөн дүүргийн нутаг дэвсгэрт нэгдсэн өдөрлөгийг зохион байгууллаа.
 
   Өдөрлөгийн арга хэмжээг дүүргийн Онцгой байдлын хэлтсүүдийн нийт 202 алба хаагч, тусгай зориулалтын 30 техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна.
 
  Алба хаагчид газар хөдлөлтийн тухай ойлголт, урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг 10120 гаруй иргэнд хүргэж, сэрэмжлүүлэг мэдээлэл өгч ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
 

ОБЕГ: Нэгдсэн өдөрлөгт 10120 гаруй иргэнийг хамруулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188