Хүүхдийг орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэх “Нэгдүгээрт шалга” аяныг Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан НЗДТГ-тай хамтран зохион байгууллаа. Аянд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн захиргааны 88 байгууллагын 5012 ажилтан, албан хаагч оролцож, нийслэлийн хүүхэд бүрийн төлөө эрсдэл болгоныг арилгуулах, илрүүлэх ажилд хамтран оролцжээ.
Түүнчлэн цахим орчинд таны гэр болоод гэрийн тань орчимд болон сургууль, цэцэрлэг явах замд хүүхдэд ээлгүй зүйлс бий эсэхийг тодруулах “Гэрийн аюулгүй байдлын үнэлгээг” зохион байгуулахад нийт 22.600 эцэг эх оролцсон байна. Энэ нь мөн тооны хүүхдийг гэртээ болон гэрийнхээ ойр орчимд ахуйн хүрээний эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж чадлаа гэж Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ. Эцэг эхчүүд оршин суугаа газар болон гэрээс сургууль хүртэлх орчны аюулгүй байдлыг үнэлэхэд хүүхдүүд өндрөөс унаж бэртэж болзошгүй 32, тог цахилгаанд цохиулах эрсдэлтэй 14, хүнд зүйлд дарагдаж мэдэх арван, автомашины эрсдэлтэй 19, таггүй траншейн, ухсан 76 нүх, эзэнгүй нохойтой зургаан байршлыг илрүүлж, орчны байдлыг гэрэл зурагт буулган мэдээлсэн байна. Зөрчил бүрийг зураг, хаяг байршлаар нь тодотгон, холбогдох байгууллагуудад нь мэдэгдэн, зөрчлийг арилгаж эхэлжээ.
“Нэгдүгээрт шалга” аяны хүрээнд зарим байгууллага, аж ахуйн нэгж хүүхдэд ээлтэй үйлс бүтээх санал, санаачилга гаргасан байна. Тухайлбал, BSB дэлгүүрийн хамт олон Баянзүрх дүүрэгт орших 27 дугаар цэцэрлэгийн ойр орчимд явган хүний зам дагуу онгорхой байсан траншейны нүхийг таглаж, аюулгүй болгожээ. “Монос Хүнс” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 57 траншейныг тагтай болгохоор ажиллаж байна.
| Цахим судалгаанд 22.600 хүн оролцож, гэр, сургуулийн орчны аюулгүй байдлыг үнэллээ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |