Өсвөр үеийнхний хамтын оролцоог нэмэгдүүлж, тэдний идэвх санаачлагыг дэмжин, зорилтот сэдвийн хүрээнд суралцаж, хөгжих боломжийг олгох, шийдвэр гаргах түвшинд тэдний дуу хоолойг хүргэх зорилготой “Өсвөрийн парламент” хөтөлбөр нийслэл хот болон хөдөө орон нутгаас шалгарсан 90 гишүүнтэйгээр өнгөрсөн аравдугаар сард нээлтээ хийсэн. УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар УИХ-ын Тамгын газраас хэрэгжүүлж буй уг хөтөлбөрийн хүрээнд Парламентын боловсрол, Уур амьсгалын өөрчлөлт зэрэг сэдвүүдээр оролцогч хүүхдүүд цуврал хичээлд хамрагдаж, үеийнхэндээ сургалт зохион байгуулахаас эхлээд орон нутагтаа нөлөөллийн ажлуудыг үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлжээ.
Өсвөрийн парламентын хүүхдүүд энэ удаа зөв хооллох дадал, шим тэжээлийн хэрэглээний цэгцтэй мэдлэгийг түгээх, эрүүл амьдралын хэвшлийг төлөвшүүлэх зорилготой “Эрүүл хооллолт хоёр Эрүүл ирээдүй” сэдэвт дэд хөтөлбөрөө эхлүүлж байна. Хоёр сарын турш үргэлжлэх уг хөтөлбөрийг УИХ-ын ТХЗДХ-ноос санаачлан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, “Пийпл Ин Нийд” олон улсын байгууллага, НЭМҮТбусад дэмжигч газрууд хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Хөтөлбөрийн нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, ТХЗДХ-ны дарга Х.Булгантуяа, НҮБ-ын суурин зохицуулагчТапан Мишра, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин зохицуулагч Эваристе Коуасси-Комлан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын зохицуулагч Винод Ахужи, бусад дэмжигч төрийн болон олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцлоо. УИХ-ын дарга Г.Занданшатар нээлтийн үеэр хэлсэн үгэндээ сургуулийн орчинд худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг онцгой анхаарах нь чухал гэдгийг тэмдэглээд, ирэх 2023 оноос Үдийн хоол хөтөлбөрт ЕБС-ийн бүх ангийн сурагчдыг хамруулахаар зорьж байгааг дурдлаа. Ахлах ангийн сурагчид өөрсдөө худалдан авалт хийн, мөн дүү нартаа үлгэрлэдэг учраас ухамсартайгаар эрүүл сонголтыг чухалчилж, энэ талаар үнэн зөв ойлголттой байх шаардлагатай гэж УИХ-ын гишүүн Х.Булгантуяа онцолсон юм.
Судалгаанаас үзэхэд, манай улсад 10-19 насны хүүхдийн 13,9% нь илүүдэл жинтэй, 4,2% нь таргалалттай байна. Түүнчлэн өсвөр үеийнхний 38,5 % нь өглөөний цайгаа уудаггүй, 85,1% нь ус, шингэн зүйлсийг бага хэрэглэдгээс гадна гурван хүүхэд тутмын хоёр нь чихэр, шоколад зэрэг сахарын агууламж ихтэй хүнсийг өдөр бүр хэрэглэдэг гэжээ. Ялангуяа өсвөр насныхан өглөөний цайгаа уугаагүйгээс ядрах, дархлаа муудах, анхаарал төвлөрөл алдагдаж, хичээлээ ойлгохгүй байх, таргалах шалтгаан болдгоос гадна ходоодны төрөл бүрийн өвчний үндэс болдог гэдгийг хөтөлбөрийн нээлтэд оролцогч хүүхдүүд сануулж байлаа. Энэ удаагийн уулзалтад хөдөө орон нутгаас 60 хүүхэд цахимаар оролцож, мөн эцэг эхчүүдийн төлөөлөл гэр бүлийнхээ хооллолтод хэрхэн анхаардаг талаар санал, туршлагаа солилцсон юм. Хүүхдүүд эрүүл, ухаалаг сонголт хийхийн тулд эхлээд үнэн бодит эх сурвалжаас, өөрт тохирсон хялбар хэрэгслээр хэрэгтэй мэдээллээ тогтмол учраас зөв хооллолтыг хэвшүүлэх уриалга, санамж, видео хичээл зэрэг контент бүхий платформыг хөгжүүлэхээр Өсвөрийн парламентын гишүүд ажиллаж байгаа юм байна.
Улс орны хүн амын дундаж наслалт, эрүүл мэндийн байдал нь хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндтэй шууд холбоотой бөгөөд ихэнх архаг өвчний үндэс суурь энэ насанд тавигддаг. “Эрүүл хооллолт- Эрүүл ирээдүй” хөтөлбөрийн үр дүнд хоол хүнсний бүтээгдэхүүний зөв тогтолцоо, аюулгүй байдал, үр нөлөө, зохистой хэрэглээнд суралцаж, хүнсний хог хаягдлыг багасгах талаар нэгдсэн ойлголттой болохоос гадна хувь хүний хөгжлийн цуврал хичээлүүдэд хамрагдах юм.
| Өсвөрийн парламентын хүүхдүүд “Эрүүл хооллолт - Эрүүл ирээдүй” хөтөлбөрийг эхлүүллээ |
|
Балбын “Тришули 3А” усан цахилгаан станцын туннельд ес хоног гацсан хоёр ажилчныг аварчээ
2026-09-04 17:55:51
Байгаль хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа
2026-09-04 14:41:04
Гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагджээ
2026-09-04 14:04:42
Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов
2026-09-04 13:36:36
Монголын анхны Шөнийн марафон есдүгээр сарын 26-нд болно
2026-09-04 13:09:33
Г.Гүнбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв
2026-09-04 12:42:36
Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав
2026-09-04 12:00:51
Цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлж байна
2026-09-04 11:58:15
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |