• Өнөөдөр 2025-05-11

Нөөцийн махыг 468 хүнсний дэлгүүрээр худалдаалж байна

2022-03-23,   307

       Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн махыг гуравдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн худалдан борлуулах Засгийн газрын шийдвэр гарчээ.
 
•Үхрийн ястай мах 8900 төг/кг
 
•Хониных 8300 төг/кг
 
•Ямааных 7100 төг/кг үнээр есөн дүүргийн 468 хүнсний дэлгүүрээр худалдаалах юм байна.
 
    Үүнээс гадна аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардлын зөрүүг нөөцийн махны борлуулалтын татварын цахим төлбөрийн баримтын системд үндэслэн олгох аж. Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 23 аж ахуйн нэгж нийт 12.6 мянган тонн махны нөөц бүрдүүлжээ. Нөөцийн махны нийлүүлэлт, түгээлт, борлуулалтын үе шатанд чанар, аюулгүй байдлын хяналт тавьж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болгосон байна. 2021 онд нөөцийн үхрийн мах 7,700, хонь 6,700, ямаа 6,200 төгрөгөөр худалдаалагдаж байв. Энэ жил нөөцийн махны үнэ нэмэгджээ. 

Нөөцийн махыг 468 хүнсний дэлгүүрээр худалдаалж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188