• Өнөөдөр 2025-05-11

НМХГ: Улаанбаатарт 3327 айл үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан байна

2022-03-23,   270

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 
   НМХГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Гантулга "Он гарснаас хойш барилга байгууламжид хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой зургаан осол гарсан. Үүний нэг нь цахилгаан шатны осол. НМХГ-аас 2800 гаруй лифт эзэмшигч, лифт ашиглагч 600 гаруй ААН-д хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зөвлөмж хүргүүлээд байна. Эхний гурван сард 806 өргөдөл гомдол ирснээс 132 нь барилга байгууламжтай холбоотой. Үүнд, дулаан алдагдал, барилгын хийцлэл өөрчилсөн, өвлийн улиралд барилгын ажил явуулсан зэрэг гомдол мэдээлэл ирснийг шалгаж үзээд, 53 сая төгрөгийн торгууль ногдуулсан.  
 
Улаанбаатар хотод үерийн эрсдэлтэй 1825 байршилд газар олгосон. 3327 айл өрх үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан байна.  
 
   Дөрөвдүгээр сарын 2-ноос сургуулийн ээлжийн амралт эхлэх гэж байна. Дулааны улирал болж байгаа тул хүүхдүүд гадаа тоглодог. Орон сууцны гадаах тоглоомын талбайг СӨХ нь, сургууль, цэцэрлэгийн тоглоомын талбайг тухайн өмчлөгч байгууллага хариуцдаг. Ийм тоглоомын аюулгүй ажиллагааг хангахыг хариуцагч байгууллагуудад анхааруулж байна" гэв. 

НМХГ: Улаанбаатарт 3327 айл үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188