Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Олон улсын тээврийн форум хамтран “Улаанбаатар хотын зорчигч тээврийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга замыг тодорхойлох нь” сэдэвт семинарыг 2022 оны гуравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулж байна. Үйл ажиллагааг нээж Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич, Олон улсын тээврийн форумын нарийн бичгийн даргын ажлын албаны дарга Яри Кауппила нар үг хэлэв.
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Монгол Улсын хувьд Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр” бичиг баримтад хүлэмжийн хийн ялгарлыг 2030 гэхэд 22.7 хувь хүртэл бууруулахаар төлөвлөөд байгаа. Тэр дундаа тээврийн салбарын хүлэмжийн хийн ялгарлыг 2030 онд 35 хувь бууруулахаар төлөвлөн ажиллаж байна. Тээврийн салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын тулд хийн, цахилгаан, хосолмол гэх мэт байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх, Евро-5 стандартын шатахуунд бүрэн шилжих, нийтийн тээврийн шинэ төрлийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлага гарч байгаа юм. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд хийсэн судалгаанаас харахад иргэд түгжрэлд нэг өдөрт 2.5 цаг, нэг жилд 35 өдрийг буюу түгжрэлийн улмаас нийт 2.7 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн.
Зам, тээврийн хөгжлийн яам болон нийслэлийн удирдлага дээрх асуудлуудыг шийдвэрлэх арга замуудыг эрэлхийлэн буй энэ үед Олон улсын тээврийн форумаас “Улаанбаатар хотын тээврийн салбарын хүлэмжийн хийн ялгарлыг нийтийн тээврийг хөгжүүлэх замаар бууруулах судалгаа”-г тээврийн загварчлал дээр тулгуурлан хийж буй явдал цагаа олжээ.
Тус төслийн багийн судалгаанд амжилт хүсэж Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/-аас “Төв Ази болон Зүүн Өмнөд Азийн бүс нутгийг хамарсан НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилт болон уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахад улс орнуудын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх дөрвөн жилийн хөтөлбөр” хэрэгжүүлж байгаа явдалд мөн талархаж илэрхийлье” гэв. Үүний дараа Нийтийн тээврийн газар “Улаанбаатар хотын тээврийн систем”, Хот төлөвлөлт, судалгааны институтээс “Хотын бүс, хүн ам, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа” сэдвээр танилцуулга хийлээ.
| Тээврийн салбарын хүлэмжийн хийн ялгарлыг 35 хувь бууруулна |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |