• Өнөөдөр 2025-05-11

Маргааш “Сүрьеэ өвчнөөс хамтдаа сэргийлье” өдөрлөг зохион байгуулагдана

2022-03-23,   209

  Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас жил бүрийн гуравдугаар сарын 24-ний өдрийг “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр" болгон зарласан билээ. 2022 онд тус өдрийг “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж юм байна.
 
  Энэ хүрээнд ХӨСҮТ, НЗДТГ, НЭМГ, НЭМҮТ, дүүргийн эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн диспансерийн хамт олон болон төрийн бус байгууллагууд хамтран маргааш Сүхбаатарын талбайд нээлттэй өдөрлөгийг 11.00-13.00 цагийн хооронд зохион байгуулахаар болжээ.
 
  Энэ үеэр сүрьеэ өвчний талаар сургалт, сурталчилгаа хийхээс гадна эмнэл зүйн асуумж авч, урьдчилан сэргийлэх үзлэг хийж, шаардлагатай хүмүүсийн рентген зургийг авах юм. Мөн хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан зохион байгуулагдана гэж Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
 
 
 
 
 

Маргааш “Сүрьеэ өвчнөөс хамтдаа сэргийлье” өдөрлөг зохион байгуулагдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188