• Өнөөдөр 2024-05-13

Аялал жуулчлалын салбарт ажлын байр 63 хувиар хорогджээ

2022-03-23,   266

“Аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдэд үзүүлж буй цар тахлын нөлөө” сэдэвт судалгааны дүн гарсан байна. Аялал жуулчлалын салбар нь цар тахлын нөлөөнд хамгийн их өртсөн бөгөөд 2021 онд 33.1 мянган жуулчин ирсэн нь 2019 онтой харьцуулахад 94.3 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Салбарын орлогын хувьд 2020-2021 онд гурван их наяд гаруй төгрөгийн алдагдал хүлээгээд буй аж.
Судалгаанд оролцсон нийт байгууллагуудын орлого дунджаар 76 хувь буурсан бол ажлын байр 63 хувиар хорогдсон байна. 

Аялал жуулчлалын салбарт ажлын байр 63 хувиар хорогджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188