• Өнөөдөр 2025-06-28

А.ПҮРЭВДУЛАМ: Э.Бат-Үүл өөрийн эрх ашгаа хамгаалахын тулд өлсгөлөн зарлаагүй

2022-03-23,   467

Хотын дарга асан Э.Бат-Үүл хорих ангид өлсгөлөн зарласан талаар түү­ний өм­­­­гөөлөгч А.Пүрэв­­­дулам, хүү Б.Чулуудай нар өнөөдөр  мэдэгдэл хийсэн юм.
Энэ үеэр  түүний өмгөөлөгч А.Пүрэвдулам “Монгол Улсын Баатар Эрдэнийн Бат-Үүл өлсгөлөн зарлах талаар мэдээлэл цацагдсан. Үүний талаар албан ёсны байр суурийг танилцуулъя.
 
Юуны түрүүнд нэг зүйлийг тодотгон хэлмээр байна. Э.Бат-Үүл гэдэг хүн хуулийн дагуу ял эдэлж байгаа учир хэвлэн нийтлэх эрх чөлөөгүй гэж дүгнэж байна. Хууль эрх зүйн хүрээнд ийм зүйл огт байхгүй. Одоо үүсээд буй нөхцөл байдлыг харвал Э.Бат-Үүлийг цагдан хорих 409-р ангид хоригдсон цагаас эхлэн түүний хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарласан юм. Яагаад хэвлэн нийтлэх эрх чөлөөг нь хязгаарласан юм бэ гэдгийг хууль хяналтын байгууллагад  удаа дараа шаардлагыг явуулахад ямар ч хариу ирээгүй. Тэрбээр захидал харилцааны эрхээ сэргээлгэхийн тулд өлсгөлөн зарлаж байна
Э.Бат-Үүл өөрийнхөө эрх ашгийг хамгаалахын тулд өлсгөлөн зарлаагүй. Монгол улсын ардчилал, хүний эрхийн доройтолд орсон байна. Ийм асуудал байх ёсгүй гэсэн үндсэн байр суурийг илэрхийлж байгаа юм.
Хамгийн сүүлд ОХУ болон Украины хооронд үүсээд буй мөргөлдөөний талаар өөрийн байр сууриа илэрхийлсний төлөө, энэ хүний хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарласан нь зүй бус явдал юм.
 
Тэрбээр насны хувьд залуу хүн биш, өвчтэй байж байгаад эдгэрээд удаагүй байгаа. Энэ хүний нөхцөл байдлаас харвал хорих ангид өлсгөлөн зарлана гэдэг маш хэцүү шийдвэр юм .Түүний ар гэрийнхэн болон өмгөөлөгч миний бие энэ асуудалд маш их санаа зовж байна. Хэрэв Э.Бат-Үүлийн биеийн байдал муудаж, эрсдэл учирвал хуулийн дагуу прокурорын байгууллага түүний эрхийг хангах ёстой. Прокуорорын байгууллага гэдэг зөвхөн хууль хэрэгжүүлдэг газар биш юм. харин хүний хууль ёсны дагуу хангадаг газар байх ёстой” гэлээ.

А.ПҮРЭВДУЛАМ: Э.Бат-Үүл өөрийн эрх ашгаа хамгаалахын тулд өлсгөлөн зарлаагүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188