• Өнөөдөр 2025-05-11

Төрийн албан хаагчдад зориулсан менторшип хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ

2022-03-23,   377

  НЗДТГ-аас нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх зорилгоор  "Нийслэл-110" менторшип хөтөлбөрийг 2022 оны дөрөвдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлэхээр болжээ. 
 
  Тус хөтөлбөрт хамрагдсанаар төрийн албан хаагчид нь харилцан суралцах замаар мэдлэг чадвараа дээшлүүлж, албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн чиг үүргээ бүтээмжтэй, үр дүнтэй хэрэгжүүлэх ур чадварт суралцах аж. 
 
  Хөтөлбөр нь хоёр үе шаттайгаар зургаан сарын турш үргэлжлэх юм.
 
  Уг хөтөлбөр хоёр  жил хүртэл хугацаанд ажилласан алба хаагчид хамрагдах боломжтой гэж  НЗДТГ-ын Хүний нөөцийн хөгжлийн төвөөс мэдээллээ. 
 
  

Төрийн албан хаагчдад зориулсан менторшип хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188