• Өнөөдөр 2025-05-11

Хотын дарга асан Э.Бат-Үүл хорих ангид өлсгөлөн зарлажээ

2022-03-22,   342

   Хотын дарга асан Э.Бат-Үүл 409 дүгээр хорих ангид өлсгөлөн зарлажээ. Түүнийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр дөрвөн жилийн хугацаатай хорих ял оногдуулсан билээ. Тэрбээр Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлтээ гаргаад байгаа аж.
  
   Энэ талаар түүний өмгөөлөгч А.Пүрэвдулам хэлэхдээ “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон бусад хуулиар энэ эрхийг хязгаарласан ямар ч заалт байхгүй. Тийм учраас Э.Бат-Үүлийн зүгээс прокурорын байгууллага хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх үүргээ биелүүлж, биечлэн уулзах хүсэлтийг гаргасан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хариу өгөхгүй, үл тоомсорлосон байдалтай байна. Эрхээ сэргээлгэхээр тэмцлийн хурц тэмцэлд шилжин, өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдсэн.
 
   Миний хувьд өчигдөр 409 дүгээр хорих ангид очиж, Э.Бат-Үүлтэй уулзсан. Хорих ангийн удирдлага, прокурорын байгууллагаас шаардлагад хариу өгөөгүй байсан. Мэдээж өмгөөлөгчийн зүгээс энэ хүний биеийн эрүүл мэндэд санаа зовж байна. Хорих ангийн нөхцөл байдалд өлсгөлөн зарлана гэдэг бол маш том эрсдэл. Ямар ч байсан прокурорын шийдвэрийг хүлээж байна. Өөрөө надад санаа зовох зүйлгүй, бидэнд өөр аргагүй байна гэдгээ хэлж буй. Э.Бат-Үүлийн хувьд Монголыг дахин Москвагаас удирдахыг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй гэдэг байр суурьтай байна. Украин улсыг өмөөрч бичсэний төлөө прокурорын байгууллагаас хяналт тавьж, Улсын ерөнхий прокурорын даалгавраар энэ бүхнийг хийж байгаа гэж хардаж байна. Тиймээс ардчилал эрх чөлөөнийхөө төлөө өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн" гэжээ.

Хотын дарга асан Э.Бат-Үүл хорих ангид өлсгөлөн зарлажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-23 09:37:37
    Ииргэд олон түмэн: Сэтгэл мэдрэлийн эмнэлэгт шилжүүлээчээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188