• Өнөөдөр 2025-05-11

Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн зээлийг эргэн төлөхөд хүндрэл учирч байна

2022-03-22,   233

   Төрийн орлогоос эргэн төлөх нөхцөлтэй, Хөгжлийн банк шууд санхүүжүүлсэн зээл нь  эрсдэлийн судалгаа хангалтгүй байгаагаас олгосон зээлүүдийн эргэн төлөлтөд хүндрэл , хоцрогдол үүсэж, зээлдэгч төлбөрийн чадваргүй болох эрсдэл өндөр байна.  УИХ болон Засгийн газрын холбогдох тогтоолын хүрээнд зээл олгогдож байгаа ч МУХБН-ны  тухай хуулийн 10.1 дэх заалтын шаардлагыг  хангахгүй зээлүүдийг олгохгүй байх, бүх нөхцөлийг бүрдүүлсний дараа олгох тал дээр Хөгжлийн банкны ТУЗ, Зээлийн хороо, Эрсдэлийн хороо хангалтгүй ажиллаж, зохих дүгнэлтүүдийг бодитоор хийхгүй байна. Түүнчлэн зээл олголтын явц, зээлүүдийн хуулийн дүгнэлтүүд бодит бус байна.
 
  Шалгасан зээлүүдээс “Монлаа” ХХК болон “Бээрэн” ХХК-д олгосон зээлүүд төлбөрийн  чадварын эрсдэлд орсон тул банк “Монлаа” ХХК-д олгосон зээлд үнэ цэнийн бууралт тооцон холбогдох эрсдэлийн санг байгуулсан байна.
 

Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн зээлийг эргэн төлөхөд хүндрэл учирч байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188