• Өнөөдөр 2025-05-11

Б.ЛХАГВАСҮРЭН: Ч.Хүрэлбаатар гишүүний яриад байгаа ташаа мэдээлэл Монгол банкны үйл ажиллагаанд нөлөөлөхгүй ч, ачаалал нэмж байна

2022-03-22,   346

Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Хаан банкны хувьцаатай холбоотой мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Ч.Хүрэлбаатар гишүүний яриад байгаа ташаа мэдээлэл Монгол банкны үйл ажиллагаанд нөлөөлөхгүй ч, ачаалал нэмж байна. Энэ асуудал 2019 оноос хойш  нийт 35 удаа буцаагдсан. Монгол банк энэ талаар мэдээллийг олон нийтэд мэдээлэхгүй байгаа шалтгаан  хяналт шалгалтаар авсан мэдээллийг гуравдагч этгээдэд мэдээлэх боломжгүй. Энэ нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байгаа хэрэг юм. Хаан банкны 45 хувийг эзэмшдэг Японы Савада Холдинг компани биржийн нэгдсэн мэдээлэлд хэн  эзэн нь гэдэг нь тодорхой байгаа. Өнөөдрийн байдлаар яригдаад  байгаа монгол хүний нэг ч мэдээлэл байхгүй. Энэ асуудалтай холбоотой бүх мэдээлэл Японы хөрөнгийн бирж дээр нээлттэй явагдаж байгаа. Бидний хувьд яагаад зөвшөөрөл авах ёстой юм гэхээр  2010 оны Банкны тухай хуульд орсон нэг банкны нөлөө бүхий эзэмшигч, өөр нэгэн банкны эзэмшигч байх боломжгүй. Энэ шаардлагын дагуу  бид оролцох боломжгүй гэдэг байр суурьтай байна” гэлээ.

Б.ЛХАГВАСҮРЭН: Ч.Хүрэлбаатар гишүүний яриад байгаа ташаа мэдээлэл Монгол банкны үйл ажиллагаанд нөлөөлөхгүй ч, ачаалал нэмж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188