• Өнөөдөр 2024-05-13

Монгол Улс цэвэр усны нөөцөөр дэлхийн 145 орноос 22-т бүртгэгджээ

2022-03-22,   284

Дэлхийн усны өдөр өнөөдөр тохиож байна. НҮБ-ын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурал (UNCED)-ын үеэр 1992 онд дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг анх дэвшүүлжээ. Үүний дагуу цэвэр усаар гачигдаад буй улс орнууд энэхүү байдлаас гарах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, арвилан хэмнэх зорилгоор 1993 оноос гуравдугаар сарын 22-ны өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглаж, уламжлал болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн юм. НҮБ-ын уриалгыг Монгол Улсын Засгийн газар дэмжиж, 2005 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж ирсэн. Энэ өдрийн гол зорилго унд болон ахуйн ус болон усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийт, нийгмийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах ач холбогдолтой юм.
Манай улс цэвэр усны нөөцөөр дэлхийн 145 орноос 22-т бүртгэгддэг, усны нөөц багатай орны тоонд багтдаг. Монголчууд хэрэглээнийхээ 80 орчим хувийг газрын доорх усаар хангадаг. Гэхдээ газрын доорх усны нөөц нь экологийн хувьд эмзэг тогтоцтой, хэдэн зууны жилээр нөхөн сэргээгддэг байна.

Монгол Улс цэвэр усны нөөцөөр дэлхийн 145 орноос 22-т бүртгэгджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188