УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, мэдээлэл өгсөн юм. Тус хуралдааны дараа УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн гарсан, санал дүгнэлтийг танилцууллаа.
Тэрбээр “Өнөөдрийн бүлгийн хурлаар УИХ дахь МАН-ын гишүүд өөрсдийн нэр дэвшсэн тойрогт хоёрдугаар сарын 10-наас гуравдугаар сарын 15-ны хооронд ажилласныг онцлон хэлэлцүүлэг өрнүүллээ. Сүүлийн хоёр жилд цар тахлын улмаас нийтийг хамруулсан уулзалт зохион байгуулах боломжгүй байсан. Үүнээс шалтгаалан орон нутагт бүрэн ажиллах боломж хомс байлаа. Тиймээс орон нутагт ямар асуудал байна, Засгийн газрын зүгээс шийдвэрлэх боломж байгаа эсэх талаар хэлэлцлээ. УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах хугацаанд гарсан санал дүгнэлтүүдийг танилцуулсан юм. Үүнд:
-
Хаврын тариалангийн бэлтгэл ажил, үр, бордоо, үрийн нөөц
-
Малын шүлхий өвчин
-
Хаврын ноолуур бэлтгэлийн асуудал, үнэ
-
Төрийн үйлчилгээний ажилтнуудын цалингийн асуудал
-
2020-2022 оны хөрөнгө оруулалтын явц зэрэг асуудал хөндөгдсөн. Дээрх асуудлын дагуу ажиллах чиг үүргийг тодорхой болгосон.
Мөн үнийн өсөлт үүсэхэд олон асуудал нөлөөлж байна. Агаарын болон газрын тээврийн үнэ нэмэгдсэнээс болж бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна гэж харж байгаа” гэлээ.
Д.ТОГТОХСҮРЭН: Үнийн өсөлт үүсэхэд олон асуудал нөлөөлж байна |
|