• Өнөөдөр 2025-05-11

Ахуйн галын улмаас автомашин шатжээ

2022-03-21,   344

      Ахуйн гал гарсны улмаас суудлын автомашин шатжээ.
 
  Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн тавдугаар хороо, Монелын 41 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага өглөө 05:35 цагт  тус дүүргийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид тухайн газар очиход, иргэн О-ын 4х6 метрийн хэмжээтэй авто засварын газрын дотор тал, улсын дугаар нь тодорхойгүй “Верна” загварын суудлын автомашин, иргэн О-ын “Даевоо” загварын суудлын автомашины бүхээгийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан байна.

 


Ахуйн галын улмаас автомашин шатжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188