Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон Эрүүл мэндийн яамны удирдлагууд Орхон аймагт өнөөдөр ажиллах хугацаандаа Эрүүл мэндийн газар, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч, ажиллагсадтай уулзалт хийж эрүүл мэндийн салбарт хийгдэж буй шинэчлэлийг танилцуулж, эмч ажилчдын санал бодлыг сонсов.
Мөн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн харьяа “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Тус төв нь иргэдийн эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн боловсрол олгох, хувь хүн, байгууллага хамт олны багц үзлэг оношилгоо, шинжилгээ, тусламж үйлчилгээг цогцоор үзүүлэх юм.
Эрүүл мэндийн дэмжих төвд улсын төсвийн 180 сая төгрөгийн санхүүжилтээр иж бүрэн засвар үйлчилгээг хийж, ясны сийрэгжилтийг оношлох аппарат, шүдний тоног төхөөрөмж, биеийн ерөнхий үзүүлэлтүүдийг тодорхойлох Танита аппарат, нүдний хараа шалгах, оношлох автомат таблиц, чих, хамар, хоолойн иж бүрэн аппарат, дижитал рентген аппарат, зүрхний бичлэгийн аппарат, тархины цахилгаан бичлэгийн аппарат, ходоод, улаан хоолойн уян дурангийн оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж, суурин болон зөөврийн хэт авиан оношилгооны аппарат зэрэг нийт 1.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий өндөр үзүүлэлттэй тоног төхөөрөмжөөр хангасан байна.
Эрүүл мэндийг дэмжих төвийн нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэхдээ: 2022 оны тавдугаар сарын 1-нээс улс даяар бүх нийтийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах аян эхлэхтэй холбогдуулан Эрүүл мэндийг дэмжих төвүүд байгуулагдаж байна. Мөн улсын төсвийн санхүүжилтээр Бүсийн оношилгоо эмчилгээний төвд өндөр өртөг бүхий ангиографийн болон компьютертомографийн аппаратыг суурилуулснаар гуравдугаар шатлалын эмнэлэгт очих шаардлагагүй, орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хурдан шуурхай авах боломж бүрдэж байгааг онцолсон юм.
Мөн Эрүүл мэндийн сайд С.Энхболд Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч, ажиллагсадтай уулзалт хийж, эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд хийж буй ажлуудаа танилцаж тэдний санал бодлыг сонсжээ.
| Эрүүл мэндийн сайд Орхон аймагт ажиллаж байна |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |