• Өнөөдөр 2024-05-04

ХОТЫН ДАРГЫН ЭРГЭЖ, БУЦСАН ШИЙДВЭР

2022-03-20,   341

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар 2022 оныг "Иргэн төвтэй жил" болгон зарласан билээ. Үүнтэй холбоотойгоор нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг эхлүүлээд байна гэж мэдээлсэн.
 
      Энэ ажлын хүрээнд "Хүүхдийн паркийн газарт нэг ч барилга байгууламж нэмж барихгүй. Ногоон байгууламжаар ашиглагдана” гэж байр сууриа илэрхийлсэн ч өөрийн цахим хуудастаа “Өнөөдөр хүүхдийн паркийн тохижилт хийгээгүй хэсгийг хүн бүрд нээлттэй байлгах үүднээс хашааг нь буулгаж байна. Энэ хэсэгт ногоон байгууламж, спорт талбай, тоглоомын талбай байгуулагдаж, иргэдэд нээлттэй байх ёстой. Ингэж тохижуулах ажлын төлөвлөгөөгөө гаргаад, 2022 оны дөрөвдүгээр сарын нэгнээс бүтээн байгуулалт, тохижуулалтын ажлаа эхлүүлэхийг үүрэг болголоо. Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс гурван жилийн хугацаанд өрнөх бүтээн байгуулалт хийнэ. Нийт 6.9 га газарт битүү дээвэртэй тоглоомын төв, кино театр, музей, галерей, “Түмэн эх” чуулгын шинэ байр, хоол үйлчилгээ болон худалдаа үйлчилгээний төвүүд, 1000 автомашины газар доорх зогсоол зэргийг барихаар төлөвлөсөн байна. Ингэснээр Үндэсний соёл амралтын хүрээлэнд дөрвөн улирлын турш ажилладаг үйлчилгээний газруудыг нээнэ. Үлдсэн 20 га гаруй газрыг бүхэлд нь Улаанбаатар хотын иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байдлаар хөгжүүлнэ гэсэн үг. Цаашид Улаанбаатар хотод байгаа шаардлагагүй, хашаа хайснуудыг буулгаж, хотоо цэлгэр, тухтай болгох ёстой” гэж нийтэлжээ.
 

 


ХОТЫН ДАРГЫН ЭРГЭЖ, БУЦСАН ШИЙДВЭР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188