• Өнөөдөр 2025-05-11

Хамтран амьдрагчаа зодож, аминд нь хүрчээ

2022-03-17,   417

    Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2022 оны гуравдугаар сарын 16-ний 21 цаг 50 минутад Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны дугаар тоотод хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл ирүүлсний дагуу Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс хэргийн газрын үзлэгийг явуулахад 54 настай, эмэгтэй Т нь гадны нөлөөтэй байж болзошгүй нас барсан нөхцөл байдал тогтоогдсон байна. 
 
 Тус дүүргийн цагдаагийн хэлтсээс хэргийг илрүүлэх чиглэлээр шуурхай ажилласны үр дүнд 46 настай, эрэгтэй Э нь хамтран амьдрагч 54 настай эмэгтэй Т-г амийг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул холбогдогчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Хамтран амьдрагчаа зодож, аминд нь хүрчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188