• Өнөөдөр 2025-05-14

ЗУРХАЙ: Хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй

2022-03-17,   505

ХАВРЫН ДУНД ХАРАГЧИН ТУУЛАЙ САР
НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН МОГОЙ ӨДӨР
 
Аргын тооллын: 2022.3.17, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 07.02-18.59
Үс засуулбал: Эд мал арвидна
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
 
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно.

ЗУРХАЙ: Хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188