• Өнөөдөр 2025-06-28

Цэцэг сумын ЕБС-ийн захирал Д.МӨНХТӨР: Тааз шөнө нурсан болохоор хүн бэртээгүй

2022-03-16,   461

    Ховд аймгийн Цэцэг сумын Ерөнхий боловсролын сургуулийн тааз нурсан тухай мэдээлэл цахим орчинд цацагдсан. Үүнтэй холбоотойгоор бид тус сургуулийн захирал Д.Мөнхтөртэй холбогдож нөхцөл байдлыг тодрууллаа. Тэрбээр “Манай сургууль 1972 онд байгуулагдсан хуучин сургууль. А, Б хоёр хэсэгтэй.  Шөнийн цагаар нэг ангийн тааз нурсан болохоор азаар хүн өртөж, бэртэж гэмтсэн зүйл байхгүй. Уг нь 2020 онд ангиудад урсгал засварын ажил хийгдсэн. Гэсэн ч урсгал засвар болохоор төдийлөн сайн биш байна. Нурсан таазыг аймгийн Онцгой комиссоос ирээд хяналт шалгалт хийгээд явсан.  Өмнө нь ингэж тааз нурж байсан тохиолдол байхгүй. Нурсан таазыг засварлах эсэхийг хяналт, шалгалтаар шийдэх байх. Урсгал засварын ажил хийгдэж байсан” гэв.
 

Цэцэг сумын ЕБС-ийн захирал Д.МӨНХТӨР: Тааз шөнө нурсан болохоор хүн бэртээгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188